Израилын хүн ам ба Израилчууд

Израилын хүн ам ба Израилчууд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас

2021 оны байдлаар Израилын хүн ам 9,344,900 орчим байсан бөгөөд үүнээс 74,2% нь еврей гэж бүртгэгдсэн байв.[5] Арабчууд хүн амын 20.9%-ийг эзэлж байсан бол араб биш христийн шашинтнууд болон иргэний бүртгэлд шашин шүтлэггүй гэж бүртгэгдсэн хүмүүс 4.8%-ийг эзэлж байна. Сүүлийн арван жилийн хугацаанд Румын, Тайланд, Хятад, Африк, Өмнөд Америкийн олон тооны цагаач ажилчид Израилд суурьшсан. Тэдний олонх нь тус улсад хууль бусаар амьдардаг[6] тул бодит тоо баримт тодорхойгүй байгаа боловч 166,000-203,000 гэсэн тооцоо байдаг.[7] 2012 оны 6 сар гэхэд ойролцоогоор 60,000 Африк цагаачид Израилд нэвтэрсэн.[8] Израилчуудын 92 орчим хувь нь хот суурин газарт амьдардаг.[9] ЭЗХАХБ-аас 2016 онд нийтэлсэн мэдээллээр израилчуудын дундаж наслалтыг 82.5 жил гэж тооцоолж, дэлхийд 6-т жагссан.

1948–2015 оны хооронд Израил руу цагаачилсан хүмүүсийн тоо.
Израил нь еврей хүмүүсийн эх орон болж байгуулагдсан бөгөөд ихэвчлэн еврейн улс гэж нэрлэгддэг. Тус улсын Буцах тухай хууль нь бүх еврей болон еврей гаралтай хүмүүст Израилын иргэншилтэй байх эрхийг олгодог.[10] Израил улсаас еврейчүүд гол төлөв АНУ, Канад руу цагаачилдаг (еврей. ירידה‎) бөгөөд энэ үзэгдлийг хүн ам зүйчид нөлөө багатай гэж тодорхойлдог[11] боловч Израилын засгийн газрын яамд үүнийг Израилын ирээдүйн томоохон аюул заналхийлэл гэж үздэг.[12][13]

Хүн амын дөрөвний гурав нь еврейн олон янзын угсаатны бүлгүүдээс гаралтай. Израилын еврейчүүдийн 75 орчим хувь нь Израилд төрсөн, 16 хувь нь Европ, Америк тивээс, 7 хувь нь Ази, Африкаас ирсэн цагаачид юм.[14] Европ, хуучин Зөвлөлт Холбоот Улсаас ирсэн еврейчүүд, тэдний Израилд төрсөн үр удам нь еврей гаралтай израилчуудын 50 орчим хувийг эзэлдэг. Арабын болон Исламын орнуудаас гарсан буюу дүрвэсэн еврейчүүд[15] нь үлдсэн хэсгийн ихэнхийг бүрдүүлдэг.[16][17]

Ногоон шугамаас цааш Израилын нийт суурьшигчдын тоо 600,000 гаруй (Израилын еврей хүн амын ≈10%) байдаг.[18] 2016 онд Баруун эрэгт 399,300 израил хүн амьдарч байсан бөгөөд үүнд Израил улс байгуулагдахаас өмнө эсвэл Зургаан өдрийн дайны дараа Хеврон, Гуш-Эцион зэрэг хотуудад шилжин суурьшигчид багтана. Баруун эргийн суурингуудаас гадна Зүүн Иерусалимд 200,000 гаруй еврей, Голаны өндөрлөгт 22,000 еврей амьдардаг байв.[19] Газын зурвас дахь Гуш-Катиф нэртэй сууринд ойролцоогоор 7800 израил хүн амьдарч байсан ч, засгийн газраас гаргасан төлөвлөгөөний дагуу 2005 онд нүүлгэн шилжүүлжээ.[20]

Израилын хүн ам ба Израилчууд

Leave a Reply

Your email address will not be published.

Scroll to top